Таны амьдрал өөрчлөлт хэрэгтэй болсныг илтгэх 6 шинж тэмдэг

2018/12/17 Админ 5832 0 сэтгэгдэл

 

Таны амьдралд өөрчлөлт хэрэгтэй цаг мөч магадгүй яг одоо. Амьдралыг сэтгэл хангалуун бус өнгөрүүлэхэд хэтэрхий богинохон. Тиймээс яг одооноос өөрчлөх үү? Эсвэл дараа юу?

Эргэлзээд байгаа бол дараах шинж тэмдэг байна уу өөрийгөө хянаад үзээрэй. Аль нэг нь байвал өөрчлөлтийг өнөөдрөөс эхэлцгээе.

1. Амралтын өдрүүдээр ч дараагийн Баасан гарагийг хүлээдэг.

Баасан гараг хөгжилдөх цаг мөн хэдий ч ажилдаа чин сэтгэлээсээ дурлаж чадвал өдөр бүхэн хөгжилтэй өнгөрөх болно. Өдөр бүр амралтын өдрүүд шиг өнгөрүүлэхийг хүсэж байгаа бол яг одоо амьдралын хэв маягаа өөрчлөх цаг болжээ.

Өөрөө өөрийгөө нээж илрүүлэн амьдралаа чин сэтгэлээсээ хайрлацгаая. Мэдээж Даваа гарагийг ч гэсэн.

2. Амралтын төлөө амьдардаг.

Амралт бол гайхамшигтай. Гэсэн хэдий ч сайхан амьдралыг бий болгоход амралт тийм шаардлагагүй.

Амралт гэдэг хөгжилтэй, сэтгэл хөдлөм цаг хугацаа хэдий ч жилд маш олон долоо хоног бий. Харин эдгээр өдрүүдэд юу таныг гэрэлтүүлж, танд ямар боломж бололцоо байна түүгээрээ сайхан амьдралыг бүтээх хэрэгтэй.

3. Амьдралынхаа тэргүүлэх чиглэлд анхаарлаа хандуулж чадахгүй байгаа бол яг одоо сайн бодоод үз.

Өөрийнхөө хамгийн шилдэг 3 нэн тэргүүний зүйлсээ жагсаан бич. Та эдгээрийнхээ төлөө амьдарч бүх цагаа зориулж чадаж байна уу? Нэн тэргүүний зүйлсдээ цаг заваа зориулах нь аз жаргалтай, амжилттай амьдралын нууц юм.

Хэрэв амьдралынхаа чухал зүйл дээр төвлөрч чадахгүй байгаа бол өөрчлөх цаг иржээ.

4. Танд ямар ч гэрэлтэй шинэ санаа төрөхгүй байгаа бөгөөд шинэ нээлт хийх орон зай гарахгүй байгаа бол.

Яг одоогийн амьдралдаа урам зориг, хүсэл тэмүүлэл олохгүй байгаа бол маргааш, маргаашийн маргааш ч, цаашлаад дараагийн дараа жил ч түүнийгээ олохгүй. Харин өөрийг тань гэрэлтүүлдэг зүйлээ нээн илрүүлж өөрийнхөө орон зайг бүтээж эхлэх хэрэгтэй.

Өөрийн хэн гэдгээ олох, юу таныг хүч чадалтай болгодог, таны чин хүсэл юу вэ гэдгийг мэдэхэд цаг гарга. Шинэ зүйлс суралцах, урам зоригоор тэтгэдэг хүмүүстэй хамт цагийг өнгөрөөх, эрч хүчтэй болгодог зүйлсээ илүү их хийгээрэй.

5. Дахин дахин атаархах мэдрэмж төрдөг.

Хэрэв хэн нэгэнд атаархах мэдрэмж төрж байгаа бол дараах 3 өөрчлөлтөд анхаарлаа хандуулаад үзээрэй:

  1. Хэн нэгний амьдралд биш өөртөө анхаарал хандуул. Заримдаа сошиал медиагаа түр хаах хэрэгтэй.
  2. Атаархаж буй хүнээсээ урам зориг ав. Амьдралынхаа зорилгын төлөө ажилла.
  3. Бусад хүмүүсийн шийдвэр танд урагш тэмүүлэх урам зориг хүсэл тэмүүлэл өгөх ёстой болохоос биш танд атаархал төрүүлэх ёсгүй.

Танд атаархал төрөх үед яагаад гэдэг шалтгааныг олж ямар урам зориг авах ёстой гэдгийг олж ав. Өөрийн тэргүүлэх чиглэл, урам зориг, хүч чадалдаа төвлөрч зорилгуудынхаа төлөө амьдар.

6. Та хэзээ хамгийн сүүлд аз сорьсон үйлдэл хийсэн бэ?

Neale Donald Walsch хэлснээр “Өөрийн тав тухтай бүсээс ээ гарснаар амьдрал эхэлдэг.”

Аз сорьсон үйлдэл хийснээр амьдрал илүү гайхалтай болдог.

Өөрийн бүрэн бололцоогоо дайчлалгүй амьдрахад амьдрал хэтэрхий богинохон. Яг одооноос амьдралаа өөрчлөхөөр шийдсэн бол жижиг алхмуудаас эхлэхийг зөвлөх байна. Амжилт хүсье.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.