Амжилттай бизнес эрхлэгчдийн дэргэд байдаг 5 төрлийн зөвлөгч

2019/04/11 Админ 3219 0 сэтгэгдэл

 

Зөв хүнтэй холбоо тогтоосноор ур чадвараа нэмэгдүүлж, өөртөө итгэх итгэлийг өгөөд зогсохгүй өөрт шаардлагатай чадварыг эзэмшихэд туслах болно .

Шилдэг нэгнээс суралцах нь шилдэг болох хамгийн хялбар арга билээ. Харин амжилтаа ахиулахын тулд илүү алхам хийх хэрэгтэй. Таны замыг гэрэлтүүлэх зөвлөгч нэгэн хэрэгтэй учраас тэр шүү дээ.

Урьд нягтлан бодогч байж байгаад фитнесийн шинжээч, модел болсон Надине Думастай холбоо барин хамтран ажилласан юм. Хэн нэгний карьерт огцом түлхэлт гарахад нэн тэргүүнд зөвлөгөө хэрэгтэй гэдгийг зөвлөсөн юм.

Думас онлайнаар хооллолт, сургалтын хөтөлбөр зэргийг хүмүүст хүргэдэг бизнес эрхлэгч юм. Тэрээр бусдад туслах чин хүсэл эрмэлзэлтэйгээр уг хөтөлбөрөө дэлхий нийтэд хүргэсээр байна.

Тэрээр амжилтанд алхам ойртсон хүмүүст 5 төрлийн зөвлөгч байх хэрэгтэй гэжээ.

1. Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн

Өөртөө итгэдэг шиг танд итгэдэг танаас илүү амжилттай нэгнийг хайгаарай. Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд маш их энэрэнгүй сэтгэлтэй байдаг учир нь тэд бүх зүйлийн ард гарчихсан хүмүүс байдаг. Өөрсдийн мэдлэг чадвараараа таны замыг чиглүүлж чадна гэдгээ мэддэг замд таарах саад бэрхшээлээс сэргийлж чаддаг зөвлөгч юм.

2. Таны хажууд яваа хамтрагч

Тантай яг адил өсөлттэй байгаа, ижил түвшинд яваа хамтрагчаа олох. Санаагаа уралдуулж, туулсан замаа харьцуулах боломжтой. Ийм төрлийн зөвлөгчид оюун санааны хувьд хүчирхэг байдаг ба таныг хурцалж чадах хүмүүс юм. Бие биендээ итгэж дэмжих үед бие биенээ хурцалж ямар замаар явж байгаагаа харилцан ярилцах боломжтой болдог.

3. Шударга хүн

Гутранга үзлийг хүлээн зөвшөөрч санаа зовдоггүй нэгэнтэй хамтар. Ийм хүн сэтгэлийн хөөрлөөсөө болоод хараагүй алдаа, саад бэрхшээлийг танд сануулна. Тэд маш зөрүүд бөгөөд хэдий сонсохыг хүсэхгүй ч заримдаа сонсох шаардлагатай байдаг.

4. Хуучны найз

Бизнесийн зах зээлд орохоос өмнө таныг мэддэг байсан хүмүүстэй цагийг өнгөрүүлээрэй. Тэд таныг хэр хол явсныг сануулах болно. Тэд бидний бизнес эрхлэх ур чадварын талаар сонирхдоггүй. Хамтдаа уулзан бүх зүйлийн талаар ярилцдаг. Ийм төрлийн зөвлөгч ажлаас гадуурх дэлхий ертөнцийг танд таниулна.

5. Ойр дотно холбоотон

Бусадтай ойр дотно харилцаа холбоо тогтоох нь танилын хүрээгээ тэлэх, сүлжээгээ өргөтгөх үнэ цэнэтэй хүмүүстэй холбогдох гол түлхүүр юм. Гэхдээ таны харилцаа холбоо намтрын талаар асуух хэрэггүй.

Энэ харилцаа холбоог хүчин төгөлдөр болгохын тулд маш их цаг хугацаа шаарддаг. Тухайн салбарт үнэ цэнэтэй гэдгийг нь үргэлж сануулах ёстой.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.