Хамгийн идэвхтэй ажилтан чинь чимээгүй болсон үед

2019/06/10 Админ 6104 0 сэтгэгдэл

 

Байгууллагын анхаарах ёстой хамгийн чухал зүйл бол хамгийн идэвхтэй ажилтан тань чимээгүй болох

Санал хүсэлтээ хэлэхээсээ хэзээ ч битгий ай гэж манай шинэ босс хэлдэг байсан. Даваа гарагийн уулзалтаар шинэ бодлогын талаарх санал хүсэлтээ баяртайгаар хуваалцсан. Үүний дараагаар манай боссын надтай харилцах харилцаа өөрчлөгдсөн байхыг би анзаарсан. Тэрээр надтай ярихаа больчихсон байсан. Би зай барьж эхэлсэн. Сарын гүйцэтгэлийн үнэлгээнд хүртэл нөлөөлж байгааг би анзаарсан. Надад байгууллагын дэмжлэг байхгүй бас багийн шилдэг тоглогч байх шаардлага байсан. Энэ зураглал маш тодорхой байсан. Шударга санал хүсэлтийг үнэлээгүй.

Хамт олон маань надад зөвлөж “Чи шинэ ажилтан. Шударга санал хүсэлт ямар ч дэмжлэггүй зүгээр л үг болно. Битгий хууртаарай” гэж хэлсэн. Аль нэг талыг баримтлагч, бялдууч байхыг хурдан сурснаар үнэлэгдэх бөгөөд реалист байх нь шийтгүүлнэ.

Тэд тийм гэж санал нийлэх ажилтнуудтай соёлыг бүтээсэн. Надад санал болгох маш их зүйл байсан ч би хэлж чадахгүй. 

6 сарын дараа манай босс ажлаа өгсөн. Тэрээр томоохон хэрэглэгч болох компанийхаа үнийн санал дээр алдаа гаргасан. Хэрэв шударга байхыг дэмждэг байсан бол энэ алдаанаас хялбар зайлсхийх байсан.

Сонсох гэдэг бол удирдлагуудад байх ёстой хамгийн хүчирхэг ур чадвар билээ. 

Ажилтнууд бол хамгийн үнэ цэнэтэй баялаг. Тиймээс халамжлахаа мартаж болохгүй. Ажилтнууд дотоод хэрэгсэл систем ашиглаж хэрэглэгчидтэй харилцдаг. Тэд бол хамгийн шилдэг элчин, бие төлөөлөгч юм. Итгэл үнэмшил 2 талтай. Итгэл үнэмшлийг худалдаж авч болохгүй ч бэхжүүлж, бататгах болно. Ажилтнуудаа удаан хугацаанд анхааралгүй орхисон бол нэг ч алхам илүү явдаггүй. Асуудлыг шийдвэрлэх шинэ санал санаачилга гаргахгүй. Ажилтнууд тань хэрэглэгчдээ халамжилдаг шиг та ажилтнаа халамжил. Ажилтан бүр компанийн зүрхний цохилт билээ. Зүрх цохилохоо боличихвол юу болох вэ?

" Сонсдоггүй удирдлагууд юу ч хэлдэггүй хүмүүсээр хүрээлүүлсэн байдаг.” -Andy Stanley

Нокиа, Кодак, Блакберри гэх мэт титанууд сонсохоос татгалзсан удирдлагуудын муу нөлөөг мэдэрсэн байдаг. Эдгээр компанийн удирдлагууд багийн бодол санааг хүлээн авах, удирдахад хэцүү. Менежерүүдээсээ манай ажилтнууд огт ярихгүй байна гэсэн гомдол хүлээж авдаг. Ажилтнуудаа буруутгахын оронд менежерүүд ч мөн өөрсдийгөө өөр өнцгөөс харах хэрэгтэй.

Ажилтнуудаа аз жаргалтай байлгахын тулд шүүмжилснээсээ гурав дахин илүү магтах хэрэгтэй байдаг гэсэн судалгаа байдаг. Хурдан шүүмжлэх гэхийн оронд ажилтнуудынхаа хийсэн зарим сайн ажлыг нь түрүүлж онцлох хэрэгтэй. Энэ нь эдгээр ажилтнуудын эерэг үйлдлийг баталгаажуулаад зогсохгүй бусад ажилтнуудыг адилхан хийхийг уриалдаг.

Удирдлагуудын гол ажил бол ямар ч сөрөг үр дүнгүйгээр эргэн тойрныхоо хүмүүсийг нээлттэй шударга байлгахад дэмжих юм. Ажилтнууд санаа бодлоо санал болгож, ялгаатай үзэл бодолтой байх нь нээлттэй сэтгэлгээтэй байлгадаг. Энэхүү өрсөлдөөнт зах зээлд хүчтэй өрсөлдөгч компаниуд эдгээр өөрчлөгдөх, тасралтгүй сайжирч байх хэрэгцээг ойлгодог. Юу юунаас илүү удирдлагууд “сонсож удирдах” ур чадварыг маш сайн эзэмших хэрэгтэй. Таны бизнесийн амжилт үүнээс хамаарна.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.