Амжилттай хүн бүрт байдаг сэтгэл зүйн 10 шинж чанар

2019/06/24 Админ 8703 0 сэтгэгдэл

 

500 гаруй бизнес эрхлэгч нараас авсан хамгийн сүүлийн үеийн олон улсын судалгаагаар яагаад зарим хүмүүс ажил дээрээ бусдаас илүү амжилтай ажиллаж чадаад байгаагийн нууцыг тодруулсан бөгөөд хариулт нь маш энгийн буюу амжилттай ажиллахад нөлөөлдөг чухал хүчин зүйл бо “хувь хүний шинж чанар” байдаг байна.  

Санал асуулгад оролцсон удирдагч нарын 78% нь аливаа ажилтныг бусдаас онцгой болгодог гол хүчин зүйл бол тэдний хувь хүний зан чанар байдаг гэдэгтэй санал нийлсэн байна. Гэхдээ хамгийн гол нь зарим хүмүүс хувь хүний шинж чанарыг тухайн хүний авъяас ур чадвартай хамтатган ойлгох нь байсан бөгөөд хувь хүний шинж гэдэг нь бид ямар байдлаар гадаад ертөнцтэй харилцдаг тэрхүү хандлагыг илэрхийлдэг байна.  Мөн хувь шинж чанар нь Оюун ухааны (IQ) болон Зан төрхийн (EQ) итгэлцүүр ч болохгүй. Онцгой ажилчдад хэзээ ч бурхнаас тусгайлан заяасан ур чадвар гэж байдаггүй бөгөөд тэдэнд байдаг ур чадвар бусад хүмүүст ч мөн байдаг. Ингээд та бүхэнд тэдгээр шилдэг ажилчид төдийгүй хүн бүрт байх боломжтой 10 шинж чанарыг танилцуулж байна.

 

Тэд магтаал урамшууллын хойноос хөөцөлддөггүй. Онцгой шилдэг ажилчдын нэг онцлог нь тэд хэзээ ч “Энэ ажил миний хийх ажил биш” гэж хэзээ ч хэлдэггүй бөгөөд тэд ажлын баригдмал хил хязгаараас гарч чаддаг байна. Тэд тухайн ажлыг хийвэл өөрт ямар ашиг, мөнгөн урамшуулал ирэхэд бус харийн ажлаа хамгийн сайнаараа чанартай хийхийг эрмэлздэг.

Тэд зөрчлийг даван туулдаг. Шилдэг ажилчид ямар нэг зөрчил гаргахыг хүсдэггүй ч зөрчил үүсэхэд хэзээ ч түүнээс зугтдаггүй. Тэд ямагт тайван байж, асуудалд дэс дараатайгаар сэтгэж чаддаг. Тэд том зорилгын хойноос явж байгаа учраас хувийн аливаа дайралтыг сөрөн зогсож чаддаг байна. 

Тэд төвлөрч чаддаг.  Нисгэгчээр бэлтгэгдэж буй оюутнуудад хамгийн түрүүнд хэлдэг үг “Ямар нэг зүйл болохоо больсон ч онгоцоо жолоодохоо хэзээ ч мартаж болохгүй”. Ихэнх онгоц сүйрсэн тохиолдлуудаас харахад нисгэгч нар асуудал юунаас болж гарав гэж тодорхойлохын тулд хамаг анхаарлаа төвлөрүүлснээс болж гарсан байдаг байна.  Чадварлаг нисгэгч нар ямар нэг асуудал гарахад зорчигч нарын үймээн сандрал, онгоцны дотоод засал гэх мэт элдэв янзын асуудалд огт сатааралгүй зөвхөн онгоцоо хэрхэн сайн жолоодоход анхаарлаа төвлөрүүлж чаддаг.   

Тэд зоригтой. Шилдэг ажилчид ямар нэг асуудлыг шийдүүлэхийн тулд удирдлагуудаасаа асуулт асуухаас огт айдаггүй. Харин тэд асуухаасаа өмнө хэрхэн яаж асуухаа бодож, асуулт асуух тохиромжтой цаг мөчийг тооцоолж чаддаг. 

Тэд хувийн зан чанараа хянаж чаддаг. Мэдээж шилдэг ажилчид өөрсдийн гэсэн үзэл бодолтой, өвөрмөц зан араншинтай хүмүүс байдаг. Гэхдээ тэд асуудал тулгарсан үед бусдын үзэл бодлыг хүндэтгэн сонсож, өөрийн буруу байвал түүнийгээ хүлээн зөвшөөрч, аливаа зүйлийн эв эеийг олохыг хичээдэг.

Тэд хэзээ ч сэтгэл ханадаггүй. Шилдэг ажилчид хэзээд ямар ч асуудлыг үүнээс сайн хийж болно гэдэгт итгэж явдаг. Ялангуяа тэв өөрсдийгөө хөгжүүлэх тал дээр хэзээ ч “сэтгэл ханах”-аа мэддэггүй. Тухайн ажил урсгалаараа жигд сайн явагдаж байсан ч хамаагүй шилдэг ажилчид үргэлж тэр ажлыг илүү сайжруулах арга замыг хайсаар л байдаг. 

Тэд хэзээ, юуг засах ёстойг сайн мэддэг. Тэд ямар нэг асуудал тухайлбал кассын машин эвдэрснээс болж мөнгөн гүйлгээ саатах гэх зэрэг асуудал гарлаа гэж бодоход хэзээ ч “энэ дандаа ингэж эвдэрч байдаг юм” гэсэн байдалтай ханддаггүй.Тэд шууд босч тэр кассын машиынг засах боломжтой хүнтэй холбоо барих, боломжтой бол өөрсдөө засахыг хичээдэг.

Тэд хэзээ ч итгэл эвддэггүй. Та менежерийн албан тушаалтай бол “Энэ миний буруу биш” гэх үг ямар зэвүүн, дургүй хүргэмээр санагддагийг лав сайн мэдэх байх. Харин шилдэг ажилчид хэзээ ч ийм байдал гаргадаггүй бөгөөд өөрсдийн гаргасан шийдвэртээ эзэн нь байж чаддаг

Тэд “борлогдох” чадвартай. Энд дурдсан “борлогдох” чадвартай гэдгийг  бусдад таалагдах чадвартай гэсэн утгаар ойлгож болно. Шилдэг ажилчид хэдийгээр шууд удирдах албан тушаалд ажилладаггүй байлаа ч хамтран ажиллагч нар нь тэдэнтэй ажиллах дуртай байдаг бөгөөд удирдлагууд нь тэдгээр хүмүүсийг чухал гэрээ хэлцэл байгуулах, үйлчлүүлэгч нартай уулзуулах гэх мэт чухал ажлуудад ямар ч эргэлзээгүйгээр явуулж чаддаг. 

Тэд төвөгтэй хүмүүстэй харилцаж чаддаг.  Мэдээж “хэцүү” хүмүүстэй харьцахад маш төвөгтэй байдаг. Харин шилдэг ажилчид хэцүү, төвөгтэй ааштай хүмүүстэй харьцахдаа өөрсдийгөө маш сайн хянаж чаддаг бөгөөд огт уурлаж хашгичдаггүй.

Хэрвээ та анхааралтай уншсан бол шилдэг ажилтан байхын тулд програм мундаг бичих чадвартай, олон жилийн бизнесийн туршлагатай, бизнес удирдлагын зэрэг цолтой байх ёстой талаар ямар ч зүйл дурдаагүй байгааг анзаарсан байх.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.