СЕО нар цаг төлөвлөлтөө хэрхэн хийдэг вэ?

2022/05/06 Админ 3038 0 сэтгэгдэл

 

Менежментийн толь бичигт СЕО нар манлайллын илэрхийлэл болдог. Компаний хувьд эрх мэдэлтэй байдаг ч маш их үүрэг хариуцлага хүлээсэн хүмүүс юм. Мэдээж хэрэг СЕО нар нөөц ихтэй байдаг боловч цор ганц нөөцийн хомсдолтой нүүр тулдаг. Уг нөөц нь цаг хугацаа юм.

СЕО нар байгууллагынхаа бүх ажлыг хариуцаж хийх хангалттай цаг байхгүй ч байгууллагынхаа бүх ажилд хариуцлага хүлээх үүрэгтэй байдаг.

Судалгаанд 27 гүйцэтгэх захирлыг хамруулж цаг хуваарилалтад нь хяналт тавихад жилийн дундаж орлого нь 13%-р өссөн. Үр дүнгээс харахад гүйцэтгэх захирлуудын цаг зохицуулалт нь байгууллагын өсөлтийн хамгийн том асуудал болж байна.

СЕО нар ажилдаа бүх цаг хугацаа, анхаарлаа зарцуулдаг

СЕО нарын ажлын бараг л тэн хагас нь буюу 47% нь ажлын байранд өнгөрдөг. Бусад хугацаа нь бусад компаниудаар зочлох, уулзалт хийх, аялах, гэртээ байх хугацаа болно. Шударга бус санагдаж байгаа ч энэ тэдний ажил. Гэхдээ өдрийн ядаж 9% буюу 45 минутыг гэр бүлдээ заавал зарцуулж байх хэрэгтэй

Тэд биечлэн уулзаж ажилладаг

Судалгаанаас харахад СЕО-н ажлын цагийн 61% нь биечлэн уулзах харилцаанаас бүрддэг. И-мэйл нь биечилсэн уулзалтыг багасгаж, бүтээмжээ нэмэгдүүлэхэд удирдлагуудад тус болдог гэж үздэг. Гэвч бодит байдал дээр энэ нь үр дүнгүй бөгөөд цагаа бүтээмжтэй ашиглахад саад болдог

Тэд хийх ёстой зүйлсээ мөрддөг

Гүйцэтгэх захирлууд олон баг удирддаг болохоор хийх ёстой ажлын жагсаалтаа гаргаснаар үр бүтээлтэй цаг зарцуулалт өсдөг.

  • Хийх ёстой зүйлсээ сайжруулах – Топ ажлууддаа цагаа зөв хуваарилах нь маш чухал
  • Нээлттэй байх – СЕО нар цагийнхаа 36%-г реактив төлөвт гадаад болон дотоод нээлттэй асуудлуудыг зохицуулахад зарцуулдаг. Яаралтай шийдвэрлэх асуудлаа хойш нь тавьж болохгүй. Мөн гэнэтийн хямралд дасан зохицох арга олох хэрэгтэй.
  • Тогтсон хэмнэл, дадалдаа хязгаар тогтоох - СЕО нар ажлынхаа 11%-г тогтсон дэг журам, дадалдаа зарцуулдаг. Ямар үйл ажиллагаанд оролцохоосоо хамаарч СЕО нар өөрийн харилцааны хэв маягаа олох хэрэгтэй

Тэд аман тайланд их найддаг

СЕО нар дотоод ажилтнууддаа зарцуулж буй цагийн 21% нь шууд тайланд зарцуулагддаг. Гүйцэтгэх захирлуудын шууд тайлан өгдөг хүмүүст нь компаний ахлах удирдлагууд болон хамгийн чадварлаг менежерүүд ордог. Тиймээс чадварлаг баг бүрдүүлж ажлаа хуваарилж өгөх хэрэгтэй.

Тэд нээлттэй нэгдмэл тогтолцоог ашиглан удирдан зохион байгуулдаг

СЕО нар бүхий л асуудалд оролцохоос зайлсхийх хэрэгтэй. Харин үүний оронд сонголт гаргахад тус болох үйл явц, бүтцийг бий болгох хэрэгтэй.

  • Стратеги тооцоолох – Төгс стратеги бий болгох хэрэгтэй. Ингэснээр СЕО компаниa үнэ цэнийг бий болгож, өрсөлдөх замаа тодорхойлж чадна
  • Байгууллагын бүтэц соёлыг нэгтгэх – Эдгээр нь уялдаа холбоотой байж дүн шинжилгээ хийгдэх хэрэгтэй
  • Хүмүүс болон харилцааг хөгжүүлэх - Гүйцэтгэх захирлууд нь компанийн удирдлагуудын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулах, тэдний төлөө оролцох ёстой

Тэд үргэлж уулзалт хийдэг

СЕО нар тасралтгүй хурал уулзалт хийдэг. Дунджаар судалгаанд хамрагдсан удирдлагууд долоо хоногт 37 удаа уулзалт зохион байгуулж, нийт ажлын 72%г зарцуулдаг. Гэхдээ үүнийг илүү сайжруулж болно.

  • Уулзалтыг илүү богино, илүү үр дүнтэй болгох - Гүйцэтгэх захирлууд уулзалтын цагийг 15-30 минут болгож багасгах боломжтой байдаг. Уулзалт бүрийн хэлэлцэх асуудал тодорхой байх, нэг зүйлээ олон давтахаас зайлсхийх, оролцогсдыг бэлтгэлтэй байлгах хэрэгтэй.
  • Энгийн, гэнэтийн байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй
  • Ганцаараа байх цаг гарга - Судалгаагаар СЕО ажлын цагийнхаа 28%-г ганцаараа өнгөрүүлдэг. Гэхдээ энэ хэмжээ нь 10-48% байх хэрэгтэй.

Тэд харилцагчидтайгаа холбоотой байдаг

Судалгаагаар СЕО нар цагийнхаа 70%-г дотоод ажилтнууддаа, 30%-г харилцагчиддаа зарцуулдаг.

  • Хэрэглэгчиддээ цаг гаргах – Хэрэглэгчиддээ цаг гаргах нь компаний үйл явц, салбарын тренд, өрсөлдөгчөө судлахад ихээхэн нөлөө үзүүлдэг.
  • Хөрөнгө оруулагчиддаа гаргах цагаа хязгаарлах – СЕО нар хөрөнгө оруулагчиддаа зарцуулах цагаа 3%-с ихэсгэх нь үр дүнгүй байдаг.
  • Дотоод бус үүрэг хариуцлагад анхаарах – Бизнестэй холбоогүй гадаад үйл ажиллагаанаас холдох нь эрсдэл дагуулдаг.
  • Захирлууддаа цаг гаргах - Гүйцэтгэх захирлууд удирдах зөвлөлтэйгөө хамт цагийн өнгөрүүлэх нь чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: HBR/Harvard Business Review/

Дэлгэрэнгүйг СЕО коллеж хөтөлбөрөөс: http://mlctraining.mn/course/8


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.