Ирээдүйн ажилтнуудад 2 ур чадвар хэрэгтэй

2018/11/21 Админ 5815 1 сэтгэгдэл

 

Дэлхийн эдийн засгийн форумын ирээдүйн ажлын байрны судалгаагаар 2020 он гэхэд 5 сая ажлын байр цомхотгогдох ажээ. Хиймэл оюун ухаан, робот, нанотехнологи, нийгэм эдийн засгийн бусад хүчин зүйлүүд хүний үйл ажиллагааг орлох гэнэ.

Сайн мэдээ нь технологийн шинэчлэлтийг дагаад 2 сая 500 мянган ажлын байр шинээр бий болох ба эдгээрт өрсөлдөх шаардлагатай ур чадварыг эзэмших хэрэгтэй болоод байна. Голчлон математик, архитектур, компьютер, инженерийн салбарууд оржээ.

Салбар бүрийн удирдлага, ажилчдад уг хямралаас зайлсхийхийн тулд ур чадварт дахин дахин суралцахыг уриалж байна.

 “Өнөөгийн хамгийн зорилтот, нэн тэргүүний арга хэмжээ бол ирээдүйд баталгаат ур чадвартай ажиллах хүчинг бий болголгүй ойрын зорилтод ажилчдыг бүрдүүлснээр ажилгүйдэл, тэгш бус байдал нэмэгдэх шалтгаан болно” хэмээн Дэлхийн Эдийн Засгийн Форумын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Клаус Шваб (Klaus Schwab) хэлжээ.

Шинэ эдийн засгийн шинэ ур чадвар

Тэгэхээр ямар ур чадвар ажилчдын үнэ цэнийг нэмэгдүүлэх вэ?

Бид бүгд тэдгээр ур чадварыг сургуулийн өмнөх боловсролоор эзэмшсэн гэвэл та гайхаж магадгүй. Иймээс хөгжилтэй орнууд хүүхдийн өсөж хөгжих орчин, сургуулийн өмнөх болон бага ангийн боловсролд ихээхэн санаа тавьдаг.

Харвардын Их сургуулийн боловсрол, эдийн засгийн профессор Дэвид Деминг хэлэлцэх, хуваалцах гэх мэт зөөлөн ур чадварууд чухал ач холбогдолтой хэмээжээ. Ажлын чадвараас илүү хувь хүний зан чанар, харилцааны чадвар, өөрийгөө илэрхийлэх чадвар гэх мэт харилцаанд суурилсан чадварууд өндрөөр үнэлэгдээд байна. Учир нь ажлын чадвартай хүмүүсийг хаанаас ч олох боломжтой. Харин зөв хандлага, зөв хүмүүжилтэй хамтрагчийг олох хамгийн бэрхшээлтэй байдаг ажээ.

Дэминг ойрын ирээдүйд өсөж дэвшихийн тулд мэдэх шаардлагатай ур чадваруудыг газрын зургаар үзүүлжээ. Үүнээс харахад “зөөлөн” ур чадваруудын хажуугаар математикийн чадвар чухал байр суурь эзэлж байна.

Түүнчлэн бизнес эрхлэгчид өөрчлөлтөд бэлтгэлтэй байж өөр салбар руу хөрвөх чадвартай байх шаардлагатай юм.

Цор ганц ур чадварыг шаарддаг ажлын байр буурна.

Дээрх графикаар сүүлийн жилүүдэд зөвхөн математикийн ур чадвар шаардагддаг ажлууд автоматчлагдсан буюу компьютерийн програм орлоно гэдэг нь харагдаж байна. Үүнд: банкны теллер, статистикийн мэргэжилтэн, нягтлан бодогч, тооллогын ажилтнууд багтаж байна.

Хамгийн өндөр ашигтай ажлууд нь хэвлэл мэдээллийн салбар, мэдээллийн технологи, олон нийтийн харилцаа, зөвлөх үйлчилгээ зэрэг хэрэглэгчдэд суурилсан салбарууд орж байна.

Ойрын 4 жилд нэг хүн зөвхөн нэг зүйлээ хийх биш олон төрлийн чадварыг эзэмшиж, нэгээс дээш хүний ажлыг орлох чадвартай байхыг шаардаад байгаа юм.

Ур чадвар, боловсролд дахин анхаарал хандуулах

Демингийн хэлснээр бид бүгдийн өмнө тулгараад байгаа сорилт бол ажилчдад ирээдүйн ажлын байранд өрсөлдөх зөөлөн ур чадвар бий эсэхт анхаарч, компьютерийн шинжлэх ухаан, математик зэрэг техникийн ур чадварыг нэмэлтээр эзэмшүүлэх юм.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [202.9.46.210] 2020/01/25
Ih sonirholtoi yumaa bayrllaa
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.